zugeer l zochil... | |
Oguulleg: Гутрангуйн гамшиг
16:20, 2010-02-23
.. 5 сэтгэгдлүүд
.. Холбоос
Ник галт тэрэгний депод ажилладаг, ажилсаг, хүчтэй, сайн ажилчин байлаа. Найзуудтайгаа ойлголцдог, хүмүүстэй элэгсэг харьцдаг, ажлаа үнэн сэтгэлээсээ хийдэг байсан тул түүнд хүн бүр сайн байдаг байлаа. Түүний нэг сул тал нь гэвэл бүх юмыг муу талаас нь хардаг, бүх юмыг болохгүй, бүтэхгүй гэж байнга болгоомжлол, айдас дунд байдаг байв. Ямар нэгэн ажил хийхээсээ өмнө ч юм уу аль эсвэл ямар нэг зүйл тохиолдоход хамгийн муу үр дагаварыг нь боддог нэгэн байлаа. Өөрөөр хэлбэл дундуур устай аягыг *Аяганы тал нь усгүй байна гэж хэлдэг хүн байлаа. Зуны нэг өдөр депогийн засварчид, ажилчид даргынхаа төрсөн өдөрт очихоор эрт ажлаасаа тарж явцгаажээ. Энэ үед нэг хөргөгчтэй вагонд засвар хийж байсан Ник санамсаргүй вагоны хаалгыг дотроос нь хаажээ. Хаалга дотроосоо онгойдоггүй тул Никийн толгойд шууд л хөлдөж үхэх аюул орж ирэх нь тэр. Ник хаалгаа дотроос нь хэчнээн балбасан ч хэн ч сонссонгүй. Сонссон нэг нь байнгын иймэрхүү чимээнд байдаг болохоороо тоосонгүй. Ник ч үнэхээр айжээ. Эндээс гарахгүй бол хөлдөж үхнэ гэж бодсоор байв. Вагон дотор байсан уранхай цаасан хайрцган дотор орж хэвтээд чичирж эхлэв. Нэг цаасны өнцөг дээр эхнэр хүүхэддээ сүүлчийн бодлоо бичиж эхлэв. *Их хүйтэн байна. Бие минь бадайрч, мэдрэхээ болилоо. Унтаж чадвал их л сайн байхсан. Энэ миний сүүлчийн үг байж магадгүй.* Өглөө болж ажилчид цугларч вагоны хаалгыг нээгээд Никийн хөлдсөн цогцсыг олжээ. Задлан шинжилгээгээр хөлдөж үхсэн нь тодорхойлогджээ. Гэвч хамгийн хачирхалтай нь тэр вагоны хөргөгч ажиллаагүйгээр барахгүй. Вагоны доторх дулаан +18 хэм байсан бөгөөд агаар ч хангалттай байжээ. Никийн айдас, түгшүүр юм болгоныг муу талаас дэндүү их боддог нь түүнд үхэл авчиржээ. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 12-р хуудас Нийт хуудасны тоо: 38 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдZvgeer l zochil.. blogoor maani zochilson erhem unshigchdadOguulleg: Сэгсрээд үсэр Oguulleg: Цаг бол алт Oguulleg: Амьдралын үнэ цэнэ Oguulleg: Хайрын түүх Ene ni ch bas goy: Жаргал хүссэн захидлын хариу Minii hamgiin durtai oguulleg: Жаргал хүссэн хайрын захидал Oguulleg: Сахиусан тэнгэр Oguulleg: Хүүхдийн цагаахан сэтгэл Oguulleg: Мотоциклийн осол Oguulleg: Сохор дурлалын түүх Oguulleg: Гутрангуйн гамшиг Oguulleg: Ус цэцэг хоёр Oguulleg: Эхийн сэтгэл Oguulleg: Ууртай эцэг эхэд зориулав. НайзуудDESIShuvuukhai legion Зоригт ван Turbold |