zugeer l zochil... | |
Oguulleg: Сохор дурлалын түүх
16:21, 2010-02-23
.. 19 сэтгэгдлүүд
.. Холбоос
Энэ дэлхий дээр хvн төрөлхтөн vvсч бий болохоос өмнө хvний сайн, муу зан чанарууд юу хийхээ мэдэхгvй дэмий сэлгvvцдэг байлаа. Нэгэн өдөр хэн нэг нь нуугдаж тоглох санал гаргасанд бvгд зөвшөөрсөн байна. Гэтэл СОЛИOТ модонд нvvрээ наан тоолж, Хамгийн тvрvvнд САНДРАЛ яаран хамгийн тvрvvнд таарсан газраа нуугдав. БАЯРЛАХ СЭТГЭЛ цэцэгт хурээлэн дундуур гvйж, УЙТГАР ГУНИГ амьдралын хатуу хөтvvг бодон нулимс асгаруулав. АТААРХАЛ болохоор СЭТГЭЛИЙН ХӨӨРӨЛӨӨС зуурсаар өндөр хаданд гарчихав. ГЭНЭН зан модны ард, ЗОРИГ хамгийн өндөр одонд, ХАЙР тэнгисийн мандалд, ШУДАРГА кактусын талбайд нуугдахад, ХУДАЛ ХУУРМАГ чулууны ард нуугдана гэчихээд нэг уулын ард нуугджээ… СOЛИOТ 86-87-88-89… гээд тоолсоор байв. Гэтэл ДУРЛАЛ ганцаархнаа нуугдаагvй vлджээ. 91-92-93… ДУРЛАЛ сандран гvйсээр сарнай цэцгийн талбайд нуугджээ. …98-99-100 СОЛИOТ тоолж дуусаад эргэж хараад хамгийн тvрvvнд ХЭРЭГ ДУРЛАМТГАЙГ олов. Тэрбээр хамгийн тvрvvнд хэнийг олох болоо гэж толгойгоо шовоолгосоор байгаад баригдав. ЗАЛХУУ занг олов Тэр модны доор унтаж хоцорсон байлаа. Дараа нь ШУДАРГЫГ кактусын талбайгаас, модны араас ГЭНЭН занг, харин ЭРГЭЛЗЭЭГ хашаан дээрээс олов. Тэр хашааны аль талд нь нуугдах вэ, гэж бодсоор зогсож байв. ДУРЛАЛААС бусад бvгдийг нь олов. Дурлалыг олоогvйдээ галзууртлаа уурлаж, бvх газрыг нэгжсэн боловч тvvнийг олсонгvй. АТААЧ зан ДУРЛАЛД атаархан сарнай цэцгийн талбайд нуугдсан гэж СОЛИОТын чихэнд сэмхэн шивэгнэжээ. СОЛИОТ гартаа жад бариад тийш гvйж ДУРЛАЛЫГ хармагц уурлан тvvн рvv шидтэл нvдийг нь оночихов. Тэгээд vнэхээр харамсаж “Би юу хийх нь энэ вэ?, яах вэ?” гэж асуухад нь ДУРЛАЛ, “нэгэнт чи миний нvдийг эргvvлж өгч чадахгvйгээс хойш амьдралын минь туршид хөтөч минь бол” гэжээ… ТЭР ЦАГААС ХОЙШ ДУРЛАСАН ХҮН СОХОР ЮМ ШИГ БОЛЖ, ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГYЙ СОЛИOТOЙ БОЛДОГ БОЛЖЭЭ. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 11-р хуудас Нийт хуудасны тоо: 38 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдZvgeer l zochil.. blogoor maani zochilson erhem unshigchdadOguulleg: Сэгсрээд үсэр Oguulleg: Цаг бол алт Oguulleg: Амьдралын үнэ цэнэ Oguulleg: Хайрын түүх Ene ni ch bas goy: Жаргал хүссэн захидлын хариу Minii hamgiin durtai oguulleg: Жаргал хүссэн хайрын захидал Oguulleg: Сахиусан тэнгэр Oguulleg: Хүүхдийн цагаахан сэтгэл Oguulleg: Мотоциклийн осол Oguulleg: Сохор дурлалын түүх Oguulleg: Гутрангуйн гамшиг Oguulleg: Ус цэцэг хоёр Oguulleg: Эхийн сэтгэл Oguulleg: Ууртай эцэг эхэд зориулав. НайзуудDESIShuvuukhai legion Зоригт ван Turbold |