zugeer l zochil... | |
Oguulleg: Сэгсрээд үсэр
16:48, 2010-02-25
.. 13 сэтгэгдлүүд
.. Холбоос
Тариачин эр нэг шартай байжээ. Тэр шар ихэмсэг, ихийг үзсэн амьтан юм гэнэ. Шар хаврын өдрүүдэд уул толгодоор зугаалж идээшлэх дуртай юмсанжээ. Тариачин ч шардаа их хайртай байж. Нэг өдөр шар худаг руу өнгийж байгаад хөл алдаад уначихаж гэнэ. Аз болоход худаг ус багатай байсан тул живсэнгүй. Худгийн ёроолд унасан шар яахаа ч мэдэхгүй дэмий л гарах гэж мацаж байв. Гэвч бүтэлгүй болж эцэст нь ямарч тамир тэнхээгүй болов. Тэгсэн ч дахин дахин оролдсоор л байв. Гэтэл яалтай ч билээ ерөөсөө болдоггүй гэнэ. Шар дэмий л мөөрсөөр байв. Шарынхаа мөөрөхийг сонссон тариачин худгийн дээрээс өнгийн хартал хөөрхий шар нь ёроолд нь харагдав. Тариачин сандран тосгоныхныг дуудаж туслалцаа хүсэв. Томоос том шарыг энэ гүн ёроолоос яаж гаргах вэ? гэж бүгдээрээ бодоод бодоод олсонгүй. Энэ хооронд шарын өрөвдөлтэй мөөрөх дуу хүмүүсийн зүрхийг шимшрүүлж байв. Тиймээс тариачин хөөрхий шарыг тэртээ тэргүй эндээс гаргаж чадахгүйгээс хойш удаан зовоогоод яах вэ дээ, энэ худаг ч гэсэн ширгэж байгаа учраас худгийг шороогоор дүүргэцгээе гэв. Үүнийг сонссон шар сэтгэлээр унаж, одоо ингээд үхдэг юм байжээ хэмээн бодож улам ихээр гуньж гутрав. Эхлээд өөрийгөө одоо үхнэ гэдэгт итгэж энэ байдалд дасаж байсан шарын толгой дээрээс шороо унахад тэрээр түүнийг сэгсрэв. Гэтэл нэгэн санаа түүнд төржээ. Дээрээс нь шороо унах тусам шар сэгсрээд үсрээд л байв. Тэгж байсаар шороо худгийн амсарт хүрэх үед шар эсэн мэнд худгаас гараад иржээ. Шар гарч ирэхдээ “СЭГСРЭЭД ҮСЭР, СЭГСРЭЭД ҮСЭР” гэсээр л байжээ. Шар юунд ч бууж өгөлгүй хатуу зориг тэвчээр гаргаж ийн аврагдсан юм. Хүмүүсээ хэзээ ч зориг мөхөстөлгүй, юунд ч бууж өгөлгүйгээр СЭГСРЭЭД ҮСЭР!!! Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 2-р хуудас Нийт хуудасны тоо: 38 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдZvgeer l zochil.. blogoor maani zochilson erhem unshigchdadOguulleg: Сэгсрээд үсэр Oguulleg: Цаг бол алт Oguulleg: Амьдралын үнэ цэнэ Oguulleg: Хайрын түүх Ene ni ch bas goy: Жаргал хүссэн захидлын хариу Minii hamgiin durtai oguulleg: Жаргал хүссэн хайрын захидал Oguulleg: Сахиусан тэнгэр Oguulleg: Хүүхдийн цагаахан сэтгэл Oguulleg: Мотоциклийн осол Oguulleg: Сохор дурлалын түүх Oguulleg: Гутрангуйн гамшиг Oguulleg: Ус цэцэг хоёр Oguulleg: Эхийн сэтгэл Oguulleg: Ууртай эцэг эхэд зориулав. НайзуудDESIShuvuukhai legion Зоригт ван Turbold |