zugeer l zochil...

Zvgeer l zochil.. blogoor maani zochilson erhem unshigchdad

19:46, 2011-10-28 .. Холбоос

Sain baitsgaana uu?
Minii blogoor zochilj niitelsen shvleg, ogvvllegvvdiig maani unshij setgegdelee bichij vldeesen ta bvhend mash ih bayarlalaa.
Buhimdal dvvren onoogiin niigemd bvgd l bolj bvtehgvi bga zvilsiin tuhai yarij, bichij nerwitdeg bolohoor bi ooriinhoo blogoor damjuulj hvmvvst gegeeleg zvilsiig hvrgej, tedend baga ch bolow bayar hoor bas uhaarliig ogoh gsn yumaa. Blogt niitlegdsen hairiin tuhai 4 mortvvd bol ihenh ni minii ooriin shvlegvvd, zarim ni naiz nuhduusuu awsan shvlegnvvd bga. Harin ogvvllegvvdiin tuhaid bol ihenh ni surgamjit ogvvllegvvd tsuwral tvvwrees awch oruulsan, za...



Oguulleg: Сэгсрээд үсэр

16:48, 2010-02-25 .. Холбоос

Тариачин эр нэг шартай байжээ. Тэр шар ихэмсэг, ихийг үзсэн амьтан юм гэнэ. Шар хаврын өдрүүдэд уул толгодоор зугаалж идээшлэх дуртай юмсанжээ. Тариачин ч шардаа их хайртай байж.

Нэг өдөр шар худаг руу өнгийж байгаад хөл алдаад уначихаж гэнэ. Аз болоход худаг ус багатай байсан тул живсэнгүй. Худгийн ёроолд унасан шар яахаа ч мэдэхгүй дэмий л гарах гэж мацаж байв. Гэвч бүтэлгүй болж эцэст нь ямарч тамир тэнхээгүй болов. Тэгсэн ч дахин дахин оролдсоор л байв. Гэтэл яалтай ч билээ ерөөсөө болдоггүй гэнэ. Шар дэмий л мөөрсөөр байв.

Шарынхаа мөөрөхийг сонссон тариачин худгийн дээрээс өнгийн хартал хө...



Oguulleg: Цаг бол алт

16:28, 2010-02-23 .. Холбоос

Өглөө бүр таны дансанд 86400 америк доллар оруулах банк байна гээд та төсөөл дөө. Тэр мөнгөнөөс та хүссэн хэмжээгээрээ авч хэрэглэж болно. Гагцхүү тэр өдөр л өнгөрвөл үлдэгдлийн хэмжээ ямар байх нь хамаагүй дансны тань тооцоо хүчингүй болно.

Энэ тохиолдолд та юу хийх вэ???

Эцсийн ганц центийг ч үлдээлгүй авч хэрэглэж байсан байж ч магад. Хэдий бид үүнийг сэтгэлдээ төсөөлж, зөвхөн мөрөөдөж байгаа боловч бодит амьдрал дээр хүн бүхэнд ийм банк бий. Энэ бол ЦАГ ХУГАЦАА. Тиймээ, цаг хугацаа гэгч энэ банк өөрийн гэсэн хууль дүрэмтэй таны хөрөнгө.  Харин ганц ялгаа нь доллар, центийн оронд, х...



Oguulleg: Амьдралын үнэ цэнэ

16:27, 2010-02-23 .. Холбоос

Нэгэн алдартай уран илтгэгч 200 хүн цугласан том танхимд илтгэлээ тавьж байна. Гэтэл тэрээр гэнэт 20 долларын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн үүнийг авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүс бүгд гараа өргөв. Илтгэгч “Энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно. Харин тэгэхийн өмнө нэг зүйлийг хийх хэрэгтэй” гэж хэлээд нөгөө 20 доллараа нугалж үрчийлгэн, базаж байснаа дахиад л авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүсийн гар мөн л өргөөтэй байлаа. Гэтэл илтгэгч маань нөгөө мөнгөө бүр газар шидээд дээрээс нь дэвсэж үрчийлгэн бүр шороотой хольж хутгаснаа ахиад л нөгөө асуултаа давтав. Гэтэл...



Oguulleg: Хайрын түүх

16:26, 2010-02-23 .. Холбоос

Нэгэн цагт Хайр, Уйтгар гуниг, Шунал, Мэдлэг, Аз жаргал, Их зан зэрэг хүний бүх мэдрэмж нэг арал дээр амьдардаг байжээ. Гэтэл арал нь живэх болсон тухай мэдэгдэж бүгд л арлаа орхин явахын тулд завиа бэлдэцгээжээ.

Хайр үргэлж бусдаас хоцордог байсан тул юу ч болсон эцсийн сөч хүртэл хүлээхээр шийджээ. Тэгээд арал живэх үед Хайр тусламж гуйхаар шийдлээ. Шунал маш том завинд суугаад явахаар зэхэж байхад нь Хайр, “Намайг хамт аваад яваач” гэж гуйхад Шунал: “Үгүй, завиндаа хэтэрхий их алт мөнгө ачсан учраас чамайг багтаах зай алга” гэлээ. Хайр үзэсгэлэнтэй сайхан завинд суусан Их зангаас тус...



Ene ni ch bas goy: Жаргал хүссэн захидлын хариу

16:25, 2010-02-23 .. Холбоос

Cайн байна уу ангийн анд минь. Бүтэн дөрвөн жилийн дараа, их сургуулийн аз жаргалтай мөчүүдийн хамтдаа үдсэн ангийн анд чиний амрыг эрэн мэндчилэхэд таатай байна. Чиний бичсэн хайрын захиаг гэнэтхэн би хүлээн аваад, юу бодохоо мэдэхгүй хэсэг бодолд автан суулаа. Энэ бүхэн надад дэндүү гэнэтийн зүйл байсан гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Чамаас сэтгэлээ уудлан илчилсэн захиа ирнэ гэж зүүдэндээ ч бодож байгаагүй болохоор тэр дор нь яаран хариу бичээгүйг минь уучлана биз дээ. Захиаг чинь аваад бүхэл оройн турш хэдэн удаа уншсанаа би анзаарсангүй ээ. Энэ бүх хугацаа урсан өнгөрсөн хойно өн...



Minii hamgiin durtai oguulleg: Жаргал хүссэн хайрын захидал

16:24, 2010-02-23 .. Холбоос

Хайрт минь дээ. Чамайг ингэж дуудах эрхтэй, үгүйгээ мэдэхгүй боловч хамгийн эхний удаа бичиж үзлээ. Чамдаа бичсэн энэхүү хайрын захиа маань миний хувьд анхны бөгөөд бас сүүлчийн удаа бичиж үзэж байгаа захидал юм шүү. Захианыхаа хариуг зүрх минь догдлон хүлээж суух болно. Чамаас ирэх хариу намайг хамгийн их аз жаргалтай аль эсвэл зүрх шаналгасан гуниг дүүрэн нэгэн болгох байх даа. Ингээд захиагаа эхлэе.

Их сургуулийн босгоор давж амьдралд хөл тавин тал тал тийшээ салснаас хойш 2 жилийн дараа гэнэт ийм захидал бичсэнд бүү гайхаарай, хожмын өдөр амаа барьж харуусалд элэгдэн суухгүй тулд з...



Oguulleg: Сахиусан тэнгэр

16:23, 2010-02-23 .. Холбоос

Дэлхий рүү явахаар дугаарлан зогсох олон хүүхдүүдийн нэг нь бурханаас ийн асуужээ: “Намайг одоо дэлхий рүү явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн, тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ?” гэхэд Бурхан:

- Чи санаа зоволтгүй. Би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч аз жаргалаар дүүрэн өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.

- Аа, тэгвэл хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох юм бэ?

- Чиний сахиусан тэнгэ...



Oguulleg: Хүүхдийн цагаахан сэтгэл

16:22, 2010-02-23 .. Холбоос

Тэр өдөр цаг агаар их муу байлаа. Цахилгаан цахиж бороо хувингаар цутгах мэт орж байв. Бяцхан охин өглөө ээжийгээ дуудахад нойрноосоо сэрээд өглөөнийхөө цайг уун бусад өглөөний л адил сургууль руугаа алхахаар гарлаа. Цахилгаан хүчтэй цахилж нүргэлдсэн дуу чимээ гарахад охины ээж гэнэт сандран “охин минь замдаа явж байгаад айх вий дээ” гэж бодон машиндаа санд мэнд яаран суугаад охиныхоо араас гарав. Тэгээд охиноо замаар явж байхыг олж харав. Охин ойрхон ойрхон алхлан явж байв. Харин цахилгаан цахихад дороо зогсоод тэнгэр өөд харан инээмсэглэж байв. Ингэхийг ээж нь хараад эхэндээ ойлгосонг...



Oguulleg: Мотоциклийн осол

16:21, 2010-02-23 .. Холбоос

Залуу хархүү хайртай бүсгүйгээ сундлан мотоцикльтэй давхиж байлаа. Тэд асар хурдтай давхиж байсан бөгөөд тэдний хооронд ийм яриа өрнөжээ.

Бүсгүй: Хурдаа багасгаач гуйж байна.

Залуу: Сайхан л байна шүү дээ! Харин ч зугаатай байгаа юм биш үү?

Бүсгүй: Гуйж байна, Хурдаа багасгаач дээ

Залуу: Тэгвэл чи надад хайртай гэдгээ хэлээч дээ

Бүсгүй: Би чамд хайртай! Гэхдээ хурдаа жаахан багасга л даа!

Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч

Бүсгүй: Хайрт залуугаа чангаас чанга тэврэв

Залуу: Малгайг минь аваад өмсчих дөө, миний толгойг бариад байна…

Маргааш нь сонинд ийм мэдээ нийтлэгджээ...



{ Сүүлийн хуудас } { 1-р хуудас Нийт хуудасны тоо: 4 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Zvgeer l zochil.. blogoor maani zochilson erhem unshigchdad
Oguulleg: Сэгсрээд үсэр
Oguulleg: Цаг бол алт
Oguulleg: Амьдралын үнэ цэнэ
Oguulleg: Хайрын түүх
Ene ni ch bas goy: Жаргал хүссэн захидлын хариу
Minii hamgiin durtai oguulleg: Жаргал хүссэн хайрын захидал
Oguulleg: Сахиусан тэнгэр
Oguulleg: Хүүхдийн цагаахан сэтгэл
Oguulleg: Мотоциклийн осол
Oguulleg: Сохор дурлалын түүх
Oguulleg: Гутрангуйн гамшиг
Oguulleg: Ус цэцэг хоёр
Oguulleg: Эхийн сэтгэл
Oguulleg: Ууртай эцэг эхэд зориулав.

Найзууд

DESI
Shuvuukhai
legion
Зоригт ван
Turbold